Он гарсаар 44 удаагийн ойн хээрийн түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Он гарсаар 44 удаагийн ойн хээрийн түймэр гарчээ

Улсын хэмжээнд он гарсаар 44 удаагийн ойн хээрийн түймэр гарсан байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймагт хоёр түймэр гарч, иргэд болон онцгой байдлын хэлтсийнхэн түймрийн голомт дээр ажиллаж байгаа аж. Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын хоёрдугаар багийн нутаг болон Хэвэнгийн голын эх, Алагийн хясал гэдэг газарт ойн түймэр гарсан байна. Түймэр өнөөдрийн байдлаар унтраагүй байгаа болохыг албаны хүмүүс хэлж байна.Тухайн түймрийн унтраах ажилд  онцгой байдлын хэлтсийн ажилтнуудаас гадна  40 гаруй иргэн оролцож байна. Энэ он гарснаас хойш улсын хэмжээд 44 ой хээрийн түймэр гараад байгаа.  Ер нь ой хээрийн түймрийн гол шалтгаан нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой гэж албаны хүмүүс хэллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж