Хижр-чvvд гэдэг нь энэтхэгийн манин буюу гуравдагч хvйсний хvмvvсийг хэлдэг. Тэд тєрєлхийн эр хvмvvс байдаг бєгєєд эсрэг хvйстэн шигээ (эмэгтэй хvн шиг) хувцаслан, авирлаж, Энэтхэг даяараа шvтдэг Эх Дагина-ы олон дагуулуудын нэг болох Мата бурханыг сvслэн дээдэлдэг байна. Мата бурханы сургаалиар энэтхэг эр хvн “хижр” болохын тулд хєгшин настай “хижр”-ын гараар бэлэг эрхтэнээ засуулах ёстой ажээ. (Ийм тєрлийн мэс ажилбар нь тус улсад хориотой байдаг бєгєєд ихэвчлэн айлууд єєрийн гэртээ ямар ч євчин намдаагч ашиглалгvйгээр хийдэг гэнэ.) Хижрvvд нь эрт дээр vед хуримын ёслолын vеэр болон хvv мэндэлсэн айлд айлчилж, урлагийн тоглолт vзvvлдэг байжээ. Хvv тєрєх нь Энэтхэг улсын хувьд хамгийн чухал, амны хишигтэй vйл явдалд тооцогддог бєгєєд эрт цагаас єдийг хvртэл хижрvvд тийм айлд уригдан очиж, шинэхэн мэндэлсэн нуган vрд нь ерєєл айлдан бvжиг бvжин, дуу дуулж, хєгжим тоглох мэтээр тухайн гэр бvлийн гишvvдийг зугаацуулдаг ажээ. Тэд урлагийн vзvvлбэрийнхээ тєлєє тухайн айлаас мєнгє, болон тєрєл бvрийн бэлэг авдаг байна.