
Италийн АИФО төрийн бус байгууллага, Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах-ТЭГШ ДҮҮРЭН" хөтөлбөрийн хүрээнд 2013 оны зургадугаар сарын 18-24-ний өдрүүдэд хооронд Баянхонгор аймагт "Тархины саатай хүүхдийн эцэг эхийн сургалт" болж байна.
Сургалтанд эцэг эхчүүдэд сэргээн засалтын тухай анхан шатны ойлголт мэдлэгийг өгч, хүүхдүүдэд нь сэргээн засалтын энгийн хэрэгслийг хийж өгөх юм байна.
Дашрамд дурдахад ТЭГШ ДҮҮРЭН хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл олгох Нийгмийн эрүүл мэндийн төв", "Сэргээн засалтын кабинет", "Сэргээн засалтын энгийн хэрэгсэл хийх Ортопедийн цех" зэргийг байгуулж өгсөн нь орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмнэлэгийн тусламж авч, мэдээлэл хүртэх шинэ боломжийг бүрдүүллээ.
Энэ удаагийн сургалт Баянхонгор аймгийн "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв" дээр болж байна.