”Karate Kid” эх хувилбараа эвдэхийг хүсээгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

”Karate Kid” эх хувилбараа эвдэхийг хүсээгүй

Анх 1984 онд найруулагч John G. Avildsen-ы найруулснаар "Karate Kid" кино хийгдэж байсан. Тухайн үедээ энэхүү кино нилээд шуугиан дэгдээж, Оскарын шилдэг эрэгтэй дүрийн төрөлд нэр дэвшиж байсан юм.
Харин энэ жил уг зохиолоор шинэчлэн найруулагч Harald Zwart-ын найруулгаар хийгдсэн "The Karate Kid" кино нь эх хувилбараасаа илүү их өртөгөөр, илүү сонирхорхойлтойгоор хийгдсэн ч эх хувилбарынхаа гол утга агуулгийг өөрчлөхийг хүсээгүй байна.
 Энэхүү киноны гол дүрд Jaden Smith тоглосон ба түүний азгүй дасгалжуулагчийн дүрийг нэрт жүжигчин Jackie Chan бүтээжээ.
Өмнөх ангиасаа ялгагдах го онцлог нь гол дүрийн бэлэвсэрч хоцорсон ээж нарлаг Калифорниад биш Хятадад амьдардаг юм.
Энэ шийдэл нь соёлын болон ёс заншлын ялгаа, зөрчлийг улам тодоор харуулах боомж олгосон ба зураг авалтын хувьд ч сайхан боломжуудыг өгчээ.
Киноны гол утга агуулга өмнөх ангитай ижил. 12 настай хүү Dre Parker (Smith) ээж дээрээ ирснээр киноны үйл явдал эхэлнэ. Шал өөр ертөнц, шинэ танилууд хүүг угтан авна. Харин түүний ангийн танхай хүүхдүүд болон Cheng гэх хүү түүнийг үргэлж дээрэлхэн, зодох ба тэр энэхүү асуудлаас залхаж эхэлнэ. Тэрбээр үүнийг ямар нэгэн аргаар тэдний бүдүүлэг харицааг хурдан таслан зогсоохыг хүснэ. Ингээд тэр Кунг-Фугийн курст суралцах ба тэрбээр өөрийн хүч чадварыг нээх нэг л зүйл дутуу байгааг мэдрэнэ.

Харин нэгэн өдрийн зодооны үеэр тэдний байрны дунд насны нэгэн бүтэлгүй эр болох Mr. Han (Chan) гэнэт гарч ирэн зодооныг тасаллаа. Тэр гайхалтай уран хөдөлгөөнөөр дээрэлхүү хөвгүүдийг хуурч, асуудлыг тэр дор нь шийднэ.
Ингээд байж боломгүй нөхөрлөл эхлэх ба ноён Han бяцхан хүү Dre-г дасгалжуулж, кунг-фугийн гайхамшигт нууцууд болон дайсантайгаа нүүр тулах үед яах ёстойг түүнд зааж сургана.
Харамсалтай нь Cheng-ын кунг-фугийн багш нь хэт зэрлэг арга заах ба эсрэг талын хүнээ зэрэмдэглэж гэмтээх хориотой мэхүүдийг ч заана.
Тэрнийг ялахын тулд асар их хичээл зүтгэл, тэвчээр шаардагдана. Хүү цуцалтгүй хичээллэн, өөрийгөө олсноор мөнхийн өрсөлдөгч болсон Cheng-ийг ялж чадах болно.
Гол дүрд тоглосон Jaden Smith-ын хувьд тэрбээр 12 настай ба анх 2006 онд “The Pursuit of Happyness” нэртэй кинонд аавынхаа хамт тоглож, жүжигчний гараагаа эхэлсэн.

Н.Наран
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж