Хэсгийн хороодыг цагдаагийн хамгаалалтад авна

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

Хэсгийн хороодыг цагдаагийн хамгаалалтад авна

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид энэ сарын 23-наас албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болжээ. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн “саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг хамгаалалтад авна” гэсэн заалтын дагуу улсын хэмжээнд нийт 1896 хэсгийн хороонд цагдаагийн 2673 алба хаагчид хамгаалалтад авах юм байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гурван дүүргийн 88 хэсгийн хороонд 196 алба хаагч, таван аймгийн 178 хэсгийн хороонд 200 алба хаагч, нийт 266 хэсгийн хороонд 396 цагдаагийн алба хаагч 24 цагаар цагдаагийн хамгаалалт авч ажиллаж байгаа аж. Мөн санал авах байруудын аюулгүй байдлыг хангах, сонгуулийн хэсгийн хороодын ажиллах хэвийн үйл ажиллагааг хангахад цагдаагийн  явган, машинт эргүүлийг гудамж, талбайд 24 цагаар ажиллуулах гэнэ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж