Унаач хүүхдүүдийг хамгаалах уриалга гаргав

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

Унаач хүүхдүүдийг хамгаалах уриалга гаргав

Дархан-Уул аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэсээс эрхлэн аймгийн "Үндэсний баяр наадмыг зохион байгуулах аймгийн хороо”, "Дархан Ажнай морин спорт уяачдын холбоо”-нд хандаж уриалга гаргалаа.

 Уг уриалгад, Монгол эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдааны морь унаач хүүхдийн асуудал нь "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт” багтдаг. Иймээс морин уралдааны зохион байгуулалт, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах стандарт хэрэгслийн хүртээмж, цаг улирлын онцлогоос шалтгаалж хүүхдийн эрх ашигтай холбоотой олон асуудал хөндөгддөг гээд "Хүүхдийн эрхийн конвенц”-ийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын "Хүний  Эрхийн хороо”-ноос Монгол Улсад өгсөн зөвлөмж дүгнэлтийг биелүүлж, Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын даргын энэ онд гаргасан ”Хүүхдийн эрхийг хамгаалах тухай зөвлөмж”-ийг хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

Мөн үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэлд тавих шаардлага” МNS 6264: 2011 стандартыг заавал мөрдөж өндөр шагналтай бооцоот уралдаанд унаач хүүхдийг оролцуулахгүй байх, ашгийн төлөө бус хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө чин сэтгэлээсээ хандаж бусдад үлгэр дууриал үзүүлэхэд анхаарч ажиллахыг хүсчээ. Түүнчлэн нэг уралдаанд хурдан морь унаж уралдсан хүүхдийг дараалан морь унуулж уралдуулахгүй байх, уяачид нь хурдан морь унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал даатгуулж журмын дагуу уралдааны бай шагналын 20 хувийг унаач хүүхдэд урамшуулал болгож өгөх, уралдаанд оролцож, хурдан морь унах хүүхдийнхээ эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хангуулсан тухай мэдээллээ аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст ирүүлж хамтарч ажиллахыг уриалсан байна. Мөн Эцэг эх, асран хамгаалагчдад хандаж, долоон нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахгүй байх, уяачид нь хурдан морь унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай зөвшилцөж хүүхдийн саналын авч хурдан морь унуулах, уцэг эхчүүд нэг уралдаанд олон насны морь унуулахгүй байхад онцгой анхаарах, өвлийн улиралд хүүхдийнхээ эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалж морин уралдаанд оролцуулахгүй байхыг уриалсан байна.

Эх сурвалж: http://darkhanith.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж