АВТОМАШИНЫ ЭЗЭН ТОДОРЛОО
Худалдаад авах уу? Хусаад авах уу? урамшуулалт аян амжилттай явагдаж Ланд Крузер 200 автомашин, 42ш Samsung Galaxy S4 утасны эзэд шалгарлаа.
Мобиком Корпораци илүү дэвшилтэт 3.5G сүлжээгээ орон даяар, томоохон суурин болон аймгуудад бүрэн нэвтрүүлснээр хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа Мобикомын хэрэглэгчид интернэт хэрэглэж, үүрэн холбоо, гар утасны шинэ технологи, шинэ үйлчилгээг өдөр тутам ашиглах боломжтой боллоо. Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан Мобиком корпораци хэрэглэгчдээ урамшуулах, ухаалаг утасны давуу тал, өдөр тутмын хэрэглээг таниулах зорилгоор Samsung Galaxy S4 гар утасныхаа дээжээс Монгол орны 4 зүг 8 зовхист амьдран сууж байгаа нийт 42 хэрэглэгчдээ ийнхүү урамшуулаад байна.
Сүүлийн 7 гар утасны эздээр Дархан хотоос Чинчулууны Тэлмэн, Дашдоржийн Бямбасүрэн, Гантөмөрийн Мөнхжаргал, Эрдэнэт хотоос Оюунчимэгийн Алтанжаргал, Дорнод аймгаас Жаргалсайханы Мөнхзаяа, УБ хотын СХД-ээс Дуламын Одгэрэл, БЗД-ээс Жуковын Батболд шалгарлаа.
Мэдээж хамгийн сэтгэл догдлуулсан онцгой бэлэг бол Tоёота-гийн албан ёсны борлуулагч Таванбогд компаниас тусгай захиалгаар нийлүүлсэн цоо шинэхэн Ланд Крузер 200 автомашин байсан. Энэхүү төмөр хүлгийн эзнээр Эрдэнэс Таван толгой ХК-д Хөдөлмөр аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр ажилладаг Намнансүрэнгийн Нанзаддорж хэмээх 28 настай эгэл залуу шалгарлаа.
Нийт Мобикомын хэрэглэгчиддээ удахгүй тохиох Ардын хувьсгалын 92 жилийн ойн мэндийг хүргэж, сайхан наадахыг хүсэн ерөөж байгааг дуулгая.