Монгол эмэгтэй БНСУ-ын сонгуульд яллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Монгол эмэгтэй БНСУ-ын сонгуульд яллаа

Манай улсаас БНСУ-д цагаачлан амьдарч байгаа монгол бүсгүй тус улсын
орон нутгийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан байна. Тэрбээр
Солонгосын “Gyeonggi” дүүрэгт “Grand National” Party” намаас нэр дэвшсэн
бөгөөд уг дүүрэгт солонгос иргэнтэй гэр бүл болж цагаач болсон олон хүн
амьдардаг нь түүнийг ийнхүү ялалт байгуулахад хүргэсэн бололтой. 
Монголын цагаач бүсгүй тус улсын түүхэнд хамгийн анхны цагаач сонгуулийн
нэр дэвшигч, ялагч болсон нь энэхүү сонгуулийн дуулиан боллоо. 33
настай И Ра (Солонгос нэр нь) хэмээх монгол бүсгүй. Тэрбээр  2003 онд
Солонгос хүнтэй гэрлэн, 5 жилийн дараа тус улсын харьяат цагаач иргэн
болжээ.  “Гэр бүлийн цагаачид” хэмээн БНСУ-д нэрлэгддэг гадаадын
иргэдийн төлөөлөгчийн хувьд тэрбээр “Солонгос хүнтэй гэрлэсэн гадаадын
иргэд, олон үндэстний гэр бүл”-ийн төлөө бодлого боловсруулан, бүх хүч
чадлаа зориулах болно хэмээн ярьж байна. И Ра Сөүл хотын Иргэний
бүртгэлийн газрын гэр бүлийн визтэй гадаад иргэдийн асуудал хариуцсан
хэлтсийн орлогч даргаар ажиллахын зэрэгцээ “Гадаад иргэдийг дэмжих
төв”-д сайн дураар олон төрлийн ажил хийж байсан аж. 2008 оны тавдугаар
сард тэрбээр БНСУ-д тэмдэглэдэг “Хүн төрөлхтний өдөр”-өөр Хууль зүйн
яамнаас тусгай шагнал хүртэж байжээ. Тэрбээр “БНСУ-д байгаа гадаад
иргэдийн амьдралыг сайжруулахын тулд улс төрд орохоос өөр арга байхгүйг
ойлгосон “ хэмээн хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж