Афганистанд гадаадын цэргийн албан хаагчид үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Афганистанд гадаадын цэргийн албан хаагчид үрэгдэв

Өчигдөр Афганистан дахь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа гадаадын цэргийнхний хувьд энэ оны хамгийн гарз хохиролтой өдөр болж өнгөрлөө. Салан тусгаарлагчдын хэд хэдэн газар хийсэн довтолгооны үеэр АНУ-ын 7 цэрэг болон НАТО-ийн бусад гурван цэргийн албан хаагч алагдсан байна. Зүүн Афганистаны нутагт амиа хорлогчийн тэсэлсэн бөмбөгөнд АНУ-ын таван цэрэг амиа алдсан байна. Харин Талибаны дайчдын эсэргүүцэл идэвхжээд байгаа өөр хоёр ч бүсэд Олон улсын хүчний нийт 5 цэрэг алагдсан мэдээлэл гарч байна. Тэдгээр алагдсан  гадаадын цэргүүдийн дотор Британийн цэргүүд байгаагүй гэж Их Британийн Батлан хамгаалахын сайд мэдээлсэн гэнэ. Гадаадын цэргүүд олноор алагдсан энэ гарз хохирол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нэмэлт хүч болгон илгээсэн 35 мянган цэрэг Афганистанд ирсний дараахан болсон бөгөөд тус оронд нөхцөл байдал цаашид улам хурцдах байдалтай болсныг харуулж байна гэж гадаадын мэдээллийн эх сурвалжуудад дурдсан байгаа ажээ.

Эх сурвалж АР агентлаг
М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж