Үндэсний семинар өнөөдөр үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Үндэсний семинар өнөөдөр үргэлжилнэ

Үндэсний Хөгжил шинэтгэлийн хороо болон Азийн хөгжлийн банк хамтран “Инноваци болон хөгжилд Азийн шилдэг туршлагаас суралцах нь” төслийн үндэсний семинарыг зохион байгуулж байна. Гадаад харилцааны яамны хурлын танхимд болж буй уг семинар хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд ЕТГ, УИХ, Засгийн газрын  хэрэг эрхлэх газар,  яам, агентлагууд, ШУА, ШУТИС, МУИС зэрэг нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Мөн семинарын үеэр Азийн хөгжлийн банк, Солонгосын Кён Хий их сургууль, Солонгосын хөгжлийн институтын багш, профессорууд БНСУ, БНХАУ, БНЭУ, Малайз улсуудын технологи, инновацийг амжилттай хөгжүүлсэн туршлагын талаар мэдээлэл өгнө. Түүнчлэн  гадаадын шууд хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн болон шинжлэх ухаан, технологийн бодлого, мэдээлэл харилцааны бодлого, хүний нөөцийн бодлого гэсэн дөрвөн чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж