
Онцгой байдлын албаны есөн жилийн ойн баярын хурал, шагналын арга хэмжээ өнөөдөр МҮЭСТО-нд боллоо. Энэ үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан 420 гаруй албан хаагчийг төрийн одон медаль, Онцгой байдлын албаны цол, салбарын нэрэмжит шагналаар шагнажээ. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” тэмдгээр 20 албан хаагч, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 20 албан хаагч шагнуулсан бол Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны өмнө Онцгой байдлын хурандаа дөрөв, дэд хурандаа хоёр, хошууч гурав, ахмад цолтон 32 хүнийг шагнаж, урамшуулсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Д.ЖАРГАЛ