Их мастер Т.Батчимэг тэнцжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Их мастер Т.Батчимэг тэнцжээ

Арменийн Дилижан хотод болж байгаа эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний дөрөв дэх өргийн мэдээллийг хүргэе. Дөрөв дэх өрөгт их мастер Т.Батчимэг Энэтхэгийн их мастер Харика Дронаваллитай тоглож, тэнцжээ. Ингэснээр тэрээр 2.5 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна. Дөрвөн өргийн дараа Украйны их мастер Анна Музечук, Энэтхэгийн Хампи Конеру, Гүржийн Нана Дагнедзи нар тэргүүлж байгаа бол араас нь дэлхийн аварга, Болгарын Антоанита Стефанова, Монголын их мастер Т.Батчимэг нар нэхэж байгаа юм. Манай шатарчин тав дахь өрөгтөө Арменийн их мастер Елина Данилиантай тоглоно.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж