“Харуй бүрий” киноны гол дүр, цус сорогч Эдвардын дүрийг бүтээж, олны танил болсон жүжигчин Роберт Паттинсон “Christian Dior” брэндийн шинэ сүрчгийн нүүр царай болжээ. Dior-ийн гэр бүл Робертийг багтаах болсондоо сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн байна. Роберт ч мөн энэ тухай twitter-тээ бичжээ.
Сонирхуулахад, түүний шинэ нэр нь “DiorRob” болжээ. “DiorRob” нэрээрээ Facebook-т хуудастай болоод ч амжиж.
Э.ТЭКҮ