Монголчууд салхин цахилгаан станцтай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Монголчууд салхин цахилгаан станцтай боллоо

Монголд хамгийн том, урьд өмнө байгаагүй хэмжээний салхин цахилгаан станцын нээлт боллоо. Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит хэмээх газар байгуулж, өнөөдөр анхных нь хөдөлгүүр эргэж эхэлсэн тус станцыг Монголд сүүлийн 30 жилд ашиглалтад оруулж байгаа хамгийн том эрчим хүчний эх үүсвэр гэж тодотгож байна. Жишвэл ТЭЦ-4, ТЭЦ-3-ын дараа орохуйц хэмжээний станц аж. Хэр зэрэг аварга бүтээн байгуулалт болохыг зөвхөн ганц ширхэг салхин цахилгаан үүсвэр нь 80 мерт өндөр буюу 30 орчим давхар байшинтай тэнцэхүйц, 125 тонн жинтэй, зөвхөн далбаа нь гэхэд 40 метр урт. Ийм хэмжээний аварга 31 ширхэг салхин үүүсгүүртэй, 50 мВТ цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Үүнийг энгийнээр тайлбарлавал 100 мянган өрхийг цахилгаанаар хангана гэсэн үг юм байна.

Салхин цахилгаан станцын нээлтийн ёслолд Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “Ньюком” группийн ТУЗ-ийн гишүүн Р.Арвинцогт, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Эрчим хүч хариуцсан захирал Нандита Паршад, “Женерал элэктрик” компанийн Санхүү хариуцсан захирал зэрэг хүрэлцэн гадаадын байгууллагын зочид, төлөөлөгчид бүтээн босголтын ажилд оролцсон эрчим хүчний мэргэжилтнүүд ирсэн байв.

Энэхүү цахилгаан станц:

  • Анх удаа хувийн хэвшлээс эрчим хүчний томоохон бүтээн байгуулалт хийж буй.
  • Налайхын дэд станцаар дамжин төвийн эрчим хүчтэй шууд холбогдсон.
  • Анхны хамгийн том хэмжээний салхин станц гээд тодотгох зүйл олон. 
  • Сэргээгдэх эрчим хүчний салбарын хамгийн том байгууламж.

    Түүнээс гадна салхи станц нь зөвхөн нэг жилд хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор багасгаж,1,6 сая тонн ус, 122 мянган тонн нүүрс хэмнэдэг. Хүлэмжийн хийн ялгарлыг жишихэд 30 мянган автомашины агаарт цацдаг хар утааг үгүй болгож байна гэсэн үг юм байна.

    Бахархууштай нь энэхүү станцыг Монгол үндэсний компани ийнхүү анх удаа том хэмжээний цахилгаан эх үүсвэр барьж байгаагаар онцлог. “Клин энержи” компанийг хорин жилийн ойгоо тэмдэглэж буй “Ньюком” компани байгуулсан, АНУ-ын “Женерал Электрик”, Евопын сэргээн босголт, хөгжлийн банк, Нидерландын хөгжлийн санхүүжилтийн корпорацийн хөрөнгө оруулалттай. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Энх-Амгалангийн хэлснээр бол зардлаа 15 жилийн дотор нөхөх, бас урт хугацааны, алсыг харсан бүтээн байгуулалт гэлээ. Энэхүү бүтээн байгуулалтад оргил үедээ 400 гаруй хүн ажиллаж байсан бөгөөд компани 2004 онд байгуулагдаж, судалгаа шинжилгээний ажлаас эхлээд эдүгээ есөн жилийн дараа ийнхүү нээлтээ эхлүүлж, зөвхөн суурилуулалтын ажилд гэхэд 15 сарын хугацаа зарцуулж, аварга салхин сэнснүүд эргэлдэн цахилгаан үйлдвэрлэж эхэллээ. Ингээд өнөөдөр нээлтээ хийж байгаа Монголын хамгийн анхны том хэмжээний салхин станцыг бүтээн байгуулагчдад баяр хүргэе. Олон олон салхин станцын эхлэл болох болтугай.

    А.ТУЯА



    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж