
Германы зохион бүтээгч Cornelius Comanns гурван дугуй бүхий Bufalino нэртэй машинан гэр зохион бүтээжээ. Уг машинан гэр нь авсаархан жижиг ч өөртөө хүний хэрэгцээтэй бүхнийг багтаажээ. Та унтах үедээ ороо дэлгээд тухтайхан амарч болох бол хоол хийх плитка, гар нүүрээ угаах угаалтуур гээд бүхий л зүйлс байх аж. Эдгээрийг хэрэглээгүй үедээ бүгдийг эвхээд зай эзлэхгүй болгох боломжтой гэдгээрээ давуу талтай аж.
Уг машинд байхгүй цор ганц зүйл нь ариун цэврийн өрөө гэнэ.