Зөөврийн хайрцгаар санал авах бүртгэл маргааш дуусна

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Зөөврийн хайрцгаар санал авах бүртгэл маргааш дуусна

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход зургаа хоног үлдээд буй. Санал авах өдөр өөрийн биеэр хүрэлцэн ирж санал өгөх боломжгүй иргэдийн саналын энэ сарын 25-ний өдөр буюу ирэх мягмар гаригийн 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар авах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон буюу хорих ангид хүмүүжигч нар зөөврийн хайрцгаар санал өгнө. Мөн батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлтэй зэрэг сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах юм. Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийн бүртгэл энэ сарын 21-нд буюу маргааш дуусгавар болох юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж