
Монгол Улсын Засгийн газраас Онцгой байдлын албаны техникийн чадавхийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, аврах, гал унтраах техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудалд ихээхэн анхаарч 2013 онд 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлуулан үйл ажиллагаандаа зарцуулж эхэлсэн байна.
Мөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэгсэл худалдан авахад 2012 онд 1.5 тэрбум, 2013 онд 5.7 тэрбум төгрөг батлагдаж урьд оноос 4.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Д.ЖАРГАЛ