Хөдөлгөөнт эргүүлийн автомашиныг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнт эргүүлийн автомашиныг шинэчилнэ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны шийдвэр, хөрөнгө оруулалтаар Нийслэлийн цагдаагийн газарт шинээр 75 автомашиныг ирэх даваа гаригт гардуулан өгөхөөр болжээ. Эдгээр шинэ автомашинаар сонгуулийн хамгаалалтын үйл ажиллагаа болон цаашид нийгмийн хэв журам сахиулах хөдөлгөөнт эргүүлийн чиглэлээр ажиллах гэнэ.

 Одоогоор иргэдийн амгалан тайван байдлын хангах, аюулгүй орчинг бүрдүүлэх, цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг алслагдмал хороо, иргэдэд хүргэх зорилгоор нийслэлийн дөрвөн бүсийн 70 чиглэлд  60 автомашинаар эргүүл хийж байгаа аж. Мөн цагдаагийн байгуулллагаас хөдөлгөөнт эргүүлд 24 цагаар тасралтгүй ашиглаж байгаа автомашинуудын ашиглалтын норм дуусч буй юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж