Буудлага спортын шилдэг тамирчдын нэг, ОУХМ Ц.Мөнхзул охинтой болжээ. Бээжингийн олимпод наймдугаар байр эзэлж байсан мэргэн бууч бүсгүй сарын өмнө амаржсан байна.
Олимпийн дараагийн жил тохиож байгаа болоод ч тэрүү могой жилд олон шилдэг тамирчид зарим нь ээж болохоор зарим нь охид, хөвгүүдээ дүүтэй болгохоор хүлээж буй. Тэдний түрүүч нь буудлагын Ц.Мөнхзул болсон бол Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа болон шигшээ багийн жүдоч бүсгүйчүүд удахгүй амаржихаар шинэ хүнээ хүлээж байна.
Э.ТЭКҮ