
Х.Бадамгэрэлийн хувьд залуу хүний хийж бүтээж болох олон салбарт хүч үзэж, чамгүй амжилт гаргаж яваа авьяаслаг нэгэн бөгөөд “Мисс Монголиа 2009” оны “Тэргүүн мисс”, Монголын шилдэг 100 залуугийн нэг, “Шилдэг оюутан”, “Шилдэг залуу алтан медалт”, “Гоёл 2010” наадмын “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”, “MODART Vision Top Model 2011” гэх өргөмжлөлийн эзэн. Харин С.Төгс нь “Mersedes Benz Berlin Fashion week” -ийн тайзнаа Face, Anja Cockel London брэндийн Face болон алхаж байсан бөгөөд Hole Magazine, Looky Looky campaigne germany-ийн нүүр царайгаар шалгарч, хэдийнэ дэлхийн загварийн тайзнаа эх орныхоо нэрийг мандуулж яваа нэгэн.
Байгуулагдаад удаагүй байгаа хэдий ч тус агентлаг өөрийнхөө давуу талыг хөгжүүлж үеийнхэндээ болон аав ээж, ах эгчийнхээ бахархал нь болохын зэрэгцээ, загварын ертөнцөд хөл тавих хүсэл ирмэлзэлтэй охид хөвгүүдэд зориулсан олон төрлийн давуу тал бүхий сургалтуудаа хэдийнэ эхлүүлжээ. Түүнчлэн суралцагчдынхаа урлагийн боловсролд анхаарал хандуулж, СУИС-иас мэргэжлийн багш нарыг урин хичээл заалгаж, уулзалт зохион байгуулж байгаа гэсэн шүү.
“Andra ModelManagement” агентлагийн албан ёсны “Facebook” хуудсаар http://www.facebook.com/AndraModelManagement зочлоорой.

