
Баянгол дүүргийн нутаг буюу 10-р хорооллын замд өнөөдөр 10.15 цагийн орчимд гурван автомашин, нэг том оврын автобус мөргөлдсөн осол гарчээ. Нэгдүгээр эгнээгээр зорчиж явсан Toyota Prius маркийн 23-87 УНЯ дугаартай автомашин урдаа явж байсан Toyota Prius 37-32 УНЧ автомашиныг мөргөж, улмаар нийтийн тээврийн автобусыг мөргөж зогссон байна. Харин араасаа мөргүүлсэн 37-32 УНЧ улсын дугаартай машин нь хоёрдугаар эгнээнд явж байсан Toyota Cresta 73-95 УБГ дугаартай автомашиныг мөргөсөн байна. Осол гаргасан жолооч өөрөө толгойдоо гэмтэл авчээ.
Хэргийг Баянгол дүүргийн Замын цагдаагийн газарт шалгаж байна.
Д.ЖАРГАЛ