Амьдралдаа сэтгэл хангалуун байна уу? | News.MN

Амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?

Нуруугаар өвдсөн эсвэл гэдэс аймшигтай мушгирч байгаа үед бид яалт ч үгүй эмчид үзүүлдэг. Харин сэтгэлээр унасан үед яадаг вэ ? Хүмүүс ихэнхдээ гуньж гутарсан, итгэл найдвараа алдсан, санаагаар унавал энэ байдал нь хэдэн сар жилээр үргэлжилж бусдаас тусламж эрдэг. Виржиниагийн сэтгэл мэдрэлийн төвөөс явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 53 хувьд санаа зовох байдал хэдэн долоо хоног үргэлжилдэг, 54 хувь нь итгэл найдвараа алдаж, гүн хямралд ордог гэжээ. Тэдний ердөө 35 хувь нь сэтгэл зүйн энэ байдлаа оношлуулдаг аж. Эли Лиллигийн эм үйлдвэрлэгч компанийн судалгаагаар хүмүүст зан байдлын энэ эмгэгээ эмчлүүлэхэд зургаан жил шаардагддагийг тогтоожээ. Сэтгэлийн зовлонгоо дотроо хадгалах нь сайн санаа яавч биш. Мөн сэтгэлээр унаж, зовж шаналсан үедээ бусдын тусламж дэмжлэгийг авч чадахгүй бол бүр аюултай аж. Цаг хугацаа өнгөрөх тусам улам дорддог байна. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн дунд сэтгэл гутрал, зовинол давхцаж  байгаа нь улам нэмэгдсээр байгаа юм. Учир нь сэтгэл зовинохоо больж чадахгүй бол сэтгэл гутралд ордог аж. Виржиниагийн сэтгэл мэдрэлийн төвөөс явуулсан судалгаагаар гурван хүний хоёрт нь дээрх хам шинж өвчин байдаг аж.

Та сэтгэл гутралаас ангижруулах эмчилгээнд эргэлздэг, ( эмэгтэйчүүдийн 43 хувь нь эргэлздэг), өөрийн зовлонгоо  сэтгэл зүйчид ярихаас ичдэг ( 23 хувь нь үүнийгээ хүлээн зөвшөөрчээ.) эсвэл өөрийгөө дахин нээх,  хэн гэдгээ олж мэдэх хүсэлгүй идэвхигүй, үлбэгэр байдаг бол  мөн өөрөө энэ байдлаасаа гарч чадахгүй бол найздаа үүнийгээ хэл. Эсвэл мэргэжлийн сэтгэл зүйчид  хандах хэрэгтэй. Сэтгэл заслын эмчилгээний явцад амьдралын хэв маягаа өөрчилж, өдөр бүрийн зуршлаа хаяж гадаад байдалдаа анхаар. Үүний зэрэгцээ сэтгэлээр унахгүйн тулд сэтгэл санаанд нөлөөлж буй зүйлүүд болон сэтгэл гутрал, зовинолын шалтгааныг олж өөрчлөхөд туслах доорхи зөвлөгөөг уншаарай.
Уйтгарлаж суухаа боль. 

Та оюун санаагаа тайвшруулах дасгал хийдэг хүнтэй тааралдаж байсан уу?

Хачирхалтай нь судлаачид тэдний зөв болохыг баталжээ. Энэ нь сэтгэл гутралаас ангид байх хамгийн үр дүнтэй арга аж. Учир нь тэдгээр дасгалууд уураг тархинд дахь сайн сайхан бодол мэдрэмжийг төрүүдэг допамины хэмжээг нэмэгдүүлдэг байна. Үр дүнг нь үзэх гэж триатлоноор хичээллэх ч шаардлага байхгүй. Сэтгэл санаагаа өөдрөг байлгахын тулд өдөрт хагас цаг л явган алхахад болно. Дахин нэг алхам хийхийг хүсвэл йогын дасгал хийгээрэй. Йогын дасгал нь сэтгэл гутралаас ангид байлгадаг мэдрэл дамжуулагчдын хэмжээг өсгөдөг байна.

Сайн хоол ид.

Загасанд зан аашийг  сайхан болгодог уураг тархины ихэнх хэсэгт оршдог омега 3 хүчлийг агуулдаг юм. Тиймээс долоо хоногт дор хаяж хоёр удаа сардин, хулд идэж  байхыг хичээгээрэй. Нэг талаар нь шарсан төмс витамин B 6 –аар баялаг байдаг нь сэтгэлээр унахаас сэргийлдэг байна. Мөн фолийн хүчлээр баялаг бууцай, шош, жүрж зэрэг нь серотониныг нэмэгдүүлдэг аж.

Сайхан зүүд зүүдэл.

Зөвхөн сайн унтах биш, сайхан унтаж амар. 7-8 цаг унтаж амрах нь таны сэтгэл санаанд маш сайнаар нөлөөлнө. Хойд Техасын их сургуулийн судалгаанаас харахад нойргүйдэх өвчтэй хүмүүс сайн нойртой хүмүүстэй харьцуулахад сэтгэл гутралд орох нь тав дахин илүү байдаг аж. Нойр хүрэхгүй байгаа бол ТВ үзэж, интернэтээр аялж, сэтгэлийг чинь зовоож буй зүйлүүдээ цаасан дээр жагсаан бич. Үүний дараа та бодох  зүйлгүй, сайн эвшээж аваад орондоо ороорой.

Хэсэг зуур ч болов тайван байхыг хичээ.

Ямар нэгэн зүйлийг тунгаан бод. Тогтмол бясалгал хийх нь сэтгэл гутралаас сэргийлэх бас нэг үр дүнтэй арга гэж судлаачид үздэг. Йогийг  сэтгэл санаагаа тайван байлгах хамгийн шилдэг арга гэдэг. Гэхдээ та бясалгал хийдэг хүн биш бол өглөөд 10 минутыг гүнзгий амьсгаа авахад зарцуулаарай. Харин та над шиг хөдөлгөөнийг илүүд үздэг хүн бол алхангаа бясалгал хийх аргыг сонгоорой.

Нарны эрчим хүчийг мэдэр.

Сэтгэл гутралд орсон хүмүүсийг таван долоо хоногын турш өглөө нар мандах үед явган алхуулж ажиглахад 54 хувьд нь дээрх шинж тэмдэг буурч байгааг Коннктикут мужын Веслэйн их сургуулийн судлаачид ажиглажээ.  Үүний зэрэгцээ ихэнх цагаа гадаа байгалийн гэрэлд өнгөрүүлж байх нь сэтгэл санаагаар унахгүй байх бас нэг арга гэнэ. Хэрэв оффисийн ажилтай бол цонхны ойр сууж байгаарай.
 
Найзтайгаа утсаар ярь.

Найз нөхөдгүй зожиг, ганцаардмал хүмүүс сэтгэл гутралд өртөх нь олон байдагт гайхах зүйлгүй гэж Чикагогийн их сургуулийн судлаачид үзэж байна. Аз жаргалтай хүн гэдгээ мэдэрч, сэтгэлээр унахгүй байхын тулд дор хаяж гурван  сайн  найзтай байх хэрэгтэй аж. Тэдэнтэйгээ долоо хоногт дор хаяж хоёр удаа уулзаж, спортоор хичээллэж, кинонд явж, дискодаж бай. Найз нөхдийн чинь дэмжлэг сэтгэл санаагаа өөдрөг байлгахад чинь тус болно.
Бэлтгэсэн

 Н. Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dondog 2010-06-08 182.160.12.90

7 hongot 2 udaa uulzaaad disko nd yavahiin bol shouchin arhichin bollj duusdiin bgaz de tged showchin gedeg ner avna ain shan zuvulguu bn bayarlalaa hahahaha

Avatar

Dolgormaa 2010-06-08 174.100.222.146

Setgel zowooson asuudlaa tsaasan deer bichichixed l asuudal shiidegdchix uu

Avatar

www.amarxan.com 2010-06-08 202.131.225.20

амархан сурна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж