
Эдгээр газрууд нь хоорондоо 200 км зайтай орших ба мазаалай хавар хоcрдугаар сард ичээндээ төллөдөг тул нялх бамбаруушууд 4-5 сартайгаасаа эхлэн эхийгээ даган идээшлэн явдаг болохыг харуулж байна. Байгаль хамгаалагчид энэ хавар Мазаалайн шанд, Цагаан бургас зэрэг газарт өнгөрсөн жил төрсөн хоёр настай бамбаруушийн мөр олж тэмдэглэжээ. Одоогоор Алтайн өвөр говьд бороо ороогүй, гантай байгаа тул дархан газрын захиргаа нэмэлт хоол тэжээлийг үргэлжлүүлэн тавихаар шийдвэрлээд байна.
Түүнчлэн өнгөрсөн сард хоёр мазаалай хоол булаалдан нэгийгээ хөнөөсөн тухай мэдээлэл нь буруу ташаа байсныг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас залруулан мэдээлж байна. Учир нь үрэгдсэн бамбарууш нь эвш байсан бөгөөд бамбаруушаа хамгаалан тулалдсан, эсвэл орооны үед ийн зодолдох тохиолдол байдгийг эрдэмтэд тогтоосон гэнэ.