Шах Рух Ханыг сэжиглэж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Шах Рух Ханыг сэжиглэж байна

Болливудын жүжигчин Шах Рух Ханы эхнэр хүү төрүүлэх гэж байгаа тухай цуу таржээ. Харин төд удалгүй Энэтхэгийн Эрүүл мэндийн яам үүнийг шалгахаар болсон байна.Учир нь Энэтхэгт эхийн хэвлий дэх ургийн хүйсийг тогтоохыг хуулиар хориглодог юм байна. Энэтхэгт удам залгах хөвгүүнийг охидоос илүүд үздэг уламжлалт соёлоос үүдэн хүн амын дунд хүйсийн харьцаа тэнцвэрээ алдаж эхэлсэн юм байна. Эхийн хэвлий дэх ураг хүү юу, охин уу гэдгийг тогтоох нь амьдрах эсэхийг шийддэг тул ийм хориг тавих болжээ. Харин нэг хүү, нэг охинтой Болливудын хамгийн алдартай жүжигчин Шах Рух Хан дээрх мэдээллийг үгүйсгэж, тайлбар өгөхөөс татгалзсан байна. Энэтхэгийн рентген шинжилгээний төвөөс энэ мэдээллийн үнэн худлыг тогтоохыг хүссэн цахим шууданг мужийн Эрүүл мэндийн сайдад илгээж “Бид энэ мэдээллийн үнэн эсэхийг, мөн хэн ийм мэдээ тараасныг мэдэхийг хүсч байна” гэжээ.

Сэтгүүлчид тэднийг өөр оронд хүүхдийнхээ хүйсийг тогтоолгосон байх хэмээн таамаглаж байгаа аж. Харин Энэтхэгийн рентген шинжилгээний төвийн төлөөлөгч “Энэтхэгт хуулийг баян, ядуу ялгаагүй бүгд дагаж мөрдөх  мөрдөх ёстой” гэжээ.

Б.САРАНЦЭЦЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж