Ираны шигшээ Бразилийг зорих эрхээ халааслав

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Ираны шигшээ Бразилийг зорих эрхээ халааслав

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх онд Бразильд болох билээ. Тэгвэл тус тэмцээнд Азийн бүсийг төлөөлж оролцох эрхийг хамгийн түрүүнд Японы шигшээ баг авсан. Улмаар Солонгосын хөлбөмбөгчид Бразилийн ногоон талбайд таван тивийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болоод байв. Тэгвэл гурав дахь эрхийг Ираны шигшээ баг авч байна. Тэд нутаг дээрээ Солонгосын шигшээ хүлээн авч 1:0-ээр буулган авчээ. Мөн Австралийн баг Бразилийн нутагт өрсөлдөнө. Тэгвэл тав дахь нэмэлт эрхийн төлөө Узбекстан, Йорданы багууд хүч үзэх аж. Ингэхдээ шууд хожсон нь авахгүй. Дээрх хоёр багийн хожсон нь Өмнөд Америкийн бүсээс шалгарсан багтай нэмэлт эрхийн төлөө ногоон талбайд гарна. Энэхүү тоглолт ирэх есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд болох юм.

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж