68 гүний өрмийн худаг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

68 гүний өрмийн худаг гаргажээ

Дархан хотын орчмоос 45 км радиуст байрлах бэлчээрт 93 малчны бүлэг бүхий 350 гаруй малчин өрх хамрагдаж, 74,0 мянган га бэлчээрийн талбайг 15 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар гэрээ байгуулан Мянганы сорилтын сангийн "Хот орчмын бэлчээр”-ийн төслийг анх хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор 68 гүн өрмийн худаг шинээр гаргаж сум орон нутагт болон малчдыг бүлгүүдэд хүлээлгэн өгсөн. Үүнд төслөөс 1 тэрбум 400 сая гаруй төгрөгийн санхүүжилт хийгджээ. Өнөөдөр тус төслийн багийнхан аймгийн Засаг даргатай уулзалдаж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, цаашид хийх ажлаа тайлагнав.

Малчдын бүлгийн хашаа хороо барих ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг малчны бүлэгт 2,4 сая төгрөг нийт 210,0 сая төгрөгийн хашаа хорооны материалыг өгчээ. Мөн малчдын бүлгийн малын тэжээл тарихад зориулан 18,4 сая төгрөгийн царгасын үрийг нийлүүлсэн байна. Одоогоор төслийн явц 95 гаруй хувийн биелэлттэй явагдаж байгаа аж. Нэг малчдын бүлэгт 27,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Америкийн ард түмэн татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжилтийг хийсэн байна.

Л.Буянхишиг

Эх сурвалж: http://darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж