МИАТ-ыг өөрчилчихлөө гэж үү..? | News.MN

МИАТ-ыг өөрчилчихлөө гэж үү..?

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

МИАТ-ыг өөрчилчихлөө гэж үү..?

МИАТ-ыг тойрсон бужигнаан намжив. Ажилчид нь онгоцоо барьцаалан нислэг саатуулж, хариуд нь Засгийн газар онцгой байдал зарлахад хүртлээ түргэн авсан том асуудлыг ингээд л шийдчихэв үү. МИАТ гээч өнөөх мөнгөний уурхай, хээл хахууль, албан тушаалын холбоо сүлбээний үүр уурхай, хэзээ мөдгүй дэлбэрч мэдэх “галт уул” дахиад л унтаж эхлэв. Харин хэзээ идэвхижин хавь ойроо хамж одохыг бүү мэд. Хоттой хонь дундаас хонь л сонгогддог гэгчээр бодлогын чанартай шинэчлэл нэг муу даргын оронд арай мууг тавьснаар асуудлыг шийдэж чадах уу. Адгийн наад зах нь малчин хүн хүртэл хуц, ухнаа тавихдаа сум алгасч цус сэлбэдэг атал МИАТ-ын дарга нарын хувьд төдийлөн дайны анхаарал тавьсангүй.

Тиймээс ч МИАТ-ын хууч хэзээ хөдөлж, зорчигч, үйлчлүүлэгч, төр засгийг ахин сандаргах бол гэх асуулт түгшүүр төрүүлсэн хэвээр үлдлээ. Ялангуяа зун намрын дэлгэр цаг ирж, жуулчны улирал, ид ачааллын үеэр энэ хэвээрээ үргэлжлүүлэн ажиллаж чадах уу.

Олонд ил гарсан нь саяны бужигнаан болохоос МИАТ-т буруу тогтолцоо үйлчилж, болохоо больчихсон илтгэх мэт өнгөрсөн хугацаанд ажилчид нь л гэхэд зургаан удаа ажил хаясан байх юм.

Ганцхан өдрийн дотор 384 сая төгрөг, гурван өдрийн сул зогсолтоор тэрбум гаруй төгрөгийн алдагдалд оруулсан энэ компани дахин хэзээ, хэнийг түргэн авахуулах оруулах бол гэх түгшүүрийн дохио унтарсангүй ээ. Мөнгөө төлөөд, тийзээ захиалсан 1100 гаруй зорчигчийг хохироочихоод хэнэг ч үгүй ажлаа үргэлжлүүлж байгаа тэдний хувьд хүний амь нас ч мөн адил үнэ хүрнэ гэж найдалтгүй л харагдаж байна. Онгоцны засвар хийж байна гээд далавчийг тайраад унагачихдаг, үүнийгээ өмөөрөөд засвартай онгоцоо барьцаалдаг, “18 настай хүүхэд харин ч онгоц сайн барьдаг юм” гэж хэлдэг хүмүүс энэ компанийг удирдаж байхад сэтгэл амар нисч чадах уу. Тэр тусмаа олон улсын авиакомпаниудаас хол хоцорсон үйлчилгээнийхээ дутагдлыг үнийн хямдралаар хаацайлах гэж байгаа компанийн менежмэнт, нислэгийн чанарт зорчигчид итгэх нь юу л бол.

Нөгөө үйлчлүүлэгчдийнхээ төлөө “Иргэний нисэхийг хямралаас гаргах тvр хороо” байгуултлаа идэвхжээд байсан ажилчдын хөдөлгөөн, асуудлыг цаг алдалгүй шийднэ гэсэн Засгийн газрын комисс хаачсан бэ. Уг нь асуудал дарга нартаа бус үйл ажиллагааны тогтолцоондоо байна гэдгийг ажиллагсад нь хэзээний хэлсэн.
Үгийг нь сонсохгүй болохоор аргаа барахдаа энэ чигээрээ цаашид ажиллавал халагдсан нь дээр гэх 94 инженер, техникийн ажилчны яриаг орчуулагчгүй Засгийн газар ойлгосонгүй. Харин ч эсрэгээрээ шинэчлэл хийе гэсэн хүмүүсийн халагдах өргөдлийг хүлээн авч айлгаад ажилд нь буцаагаад томилчихно билээ.  

Монголын иргэний агаарын тээвэрт хариуцлагагүй үйлдэл бус хямрал нүүрлэчихээд байна. Иргэний агаарын тээврийн бодлого нэгэнт алдагдчихлаа гэдгийг дээр дооргүй шивэр авир хийн шуугиж байна.

…Хэн нэгэн даргынх нь хүү аавдаа нисгэгч болсон зүүдээ ярихад түүнийг нь биелүүлэн нисгэгч болгочихдог. Засварчин болж мөрөөдвөл техникч, онгоцны үйлчлэгч гоё гэх охиноо үйлчлэгч болгочихдог хувийн компани шиг болчихжээ. Мөрөөдөмтгий, зүүдлэмтгий хүүхдүүдтэй сайн аав нарт олон зуун хүний амь насаас илүү үрсийнх нь мөрөөдөл, зүүд чухал гэнэ. Тиймээс л сармагчин нисгэгч болон онгоц сүйрүүлдэг онигоо бодит биеллээ олоход хүрчээ. Туршлагагvй хvнийг нисгэгч болгосноор алдаа дутагдал хэрээс хэтэрлээ л гэнэ. Зөвхөн он гарсаар нислэгийн аюулгvй байдал алдагдсан тохиолдол гурван ч удаа гарлаа л гэв.

С.Батмөнх ИНЕГ-ын даргаар дахин томилогдсоноосоо хойш л гэхэд бvтцийн өөрчлөлт нэрээр олон хvнийг ажлаас нь хоморголон халж, өөрийнхөө хvрээллийн нисэхийн салбарын тухай ямар ч мэдлэггvй намын байгууллага, хороонд ажиллаж байсан хvнийг хvртэл удирдах албан тушаалд томилсон тухай ч яриа бий. Харин МИАТ-ын гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнийн талаарх ч таагүй мэдээлэл олон. Сөvл, Улаанбаатарын хооронд тээвэрлэдэг каргогоос ихээхэн ашиг олдог. Агаарын тээврийн ачааны vнэлгээг дур мэдэн өөрчилж, санаснаараа нэмэн жилдээ дор хаяж нэг сая ам.долларыг Сөvл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газрын удирдлагатай хамтран унагадаг гээд урсч өгнө. Тиймээс үүнийх нь төлөө Авлигатай тэмцэх газарт эрүү үүсгэн шалгаж байгааг нь хэлэхэд л хангалттай.  
Бусад дарга нар нь ч ялгаагүй.

МИАТ-ын асуудал бужигнах үеэр ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний vйлчилгээний албаны дарга байсан Р.Баатархуяг “Би иргэний нисэхийн салбарт 34 жил ажилласан. Гэтэл хоёр жилийн өмнө ажлаас халагдаж, Г.Даваа даргын vед буцаж ажилдаа орсон” гэж ярьсан бол Ч.Сэрд-Янжив “Би мөн л хоёр жилийн өмнө халаа сэлгээний хоморгонд өртөж, ажилгvй болсон. Г.Даваа дарга намайг Нисэх буудлуудын vйлчилгээний мэргэжлийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон. Гэтэл С.Батмөнх дарга болсноор надтай хамтарч ажиллахгvй гээд би ИНЕГ-ын захиргаанд өргөдлөө өгсөн. МИАТ-д ийм асуудал vvслээ гэдгийг сонсоод хөдөөнөөс шөнө ирлээ. Одоо л энэ салбарыг төр анхааралдаа авч шинэчлэх шаардлагатай” гэж хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ мэдэгдэж байлаа. Эндээс хийж болох хялбархан дүгнэлт нь тоотой хэдэн хүн л ээлжлэн олон дарга нарын суудлаа сольж байдаг аж.

Тэгвэл анхны хурлыг жишээлье. МИАТ-ын Техникийн албаны дарга асан Ё.Энхтөрийг халсны дараа л даа.  Мэдээллийг тус компанийн Үйлдвэрлэл төлөвлөлт, хяналтын хэлтсийн дарга Б.Чинзориг, Инженерийн хэлтсийн дарга Б.Төмөрчөдөр, Шугамын ахлах инженер Г.Баатар, Төлөвлөлтийн ахлах инженер Д.Батбаатар, Техник үйлчилгээний ахлах инженер Ш.Есөнтөмөр нар хийж байсныг санаж байна.

Олзуурхууштай нь тэд “Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, онгоцны засвар үйлчилгээ хийх эрхтэй хүмүүс. Бидний ажлыг орлон хийх хүн Монголд байхгүй. Энэ байдал удаан даамжирвал Ирландчууд түрээсээр ашиглуулж байгаа онгоцоо эргүүлэн татах, цаашилвал  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онгоц засварлах эрхээ бид хураалгах аюултай”-г сануулсан. Асар их ашиг орлоготойгоос гадна олон арван зорчигдын амь насыг дааж, гадаадад Монголын нүүр царай болох энэ компанийн хоёр даргыг солилоо гээд асуудал огт шийдэгдэхгүй. Өнөөдөр МИАТ хэсэг бүлэг хүмүүс шахааны бизнесээ эрхэлдэг, зорчигчдын амь, насыг юман чинээ тоолгүй хариуцлагагүй аашилдаг болохгүй бүхний уурхай болчихоод байна. Асуудлыг намжаах төдийхөн бус дахин асуудал гаргахгүйн тулд өөрчлөлт хийх нь зайлшгүй. Тэр нь харин хоёр даргыг нь солих бус. Нэмэгдэхүүний байрыг солилоо гээд нийлбэр өөрчлөгдөхгүй нь мэдээж. МИАТ-ийн тогтолцоог өөрчлөөгүй цагт Монгол Улс өөрсдийн болон гадаадын иргэдийн амь насыг заналхийлж байгаагаас өөрцгүй. Тариан талбайгаа хамгаалахгүй бол шувуу суухдаа л сууна.  

Л.НАРАНТӨГС

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нисэхийнхэн 2010-06-08 202.131.234.76

За нэг ажлаа мэдэхгүй дээр үед нэг курс төгссөн нөхөр 34 жил гийгүүлэхээр ажил хийж байсан юм шиг тэнэгтэж гэнэ энэ Баатархуяг нисэхийг аврах юм гэнэ хэхэхэ хоцрогдоод мэдлэг чадалтай залуусд байраа тавих өгч чадахгүй гоншигноод ичмээр юм Баатархуягаа үе чинь хоцрогдоод орчин үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй байна Албан тушаал өгдөг авдаг жаахан нүнжигтэй бай авч чадсан бол өгч сур мангар минь Хов зөөж дарга болсоныгоо чадлаараа болсон гэж бодоо юу хамт олон чинь мэдэж байгаа Олон юм ярьж онигоонд орох хэрэггүй баримт чинь байгаа шүү дээ Авгай хүргэн бэр охин хүү чинь гээд нисэхэд ажилдаггаа юу гэж тайлбарлах гэж байгаа юм Эхлээд аврах хөдөлгөөнөө өөрөөсөө эхлэ дараа нь олон юм ярь

Avatar

Зочин 2010-06-08 203.160.55.50

ИНЕГ-г үндэсээр нь өөрчилөхгүй бол энэ намчирхах явдал хэрээс хэтэрсэн байна Батмөнх чи бол нэг хороон дарга хийж байсан нөхөр болон нам улс төр ажилд идвэхтэй зүтгэсэн нөхдүүдийг ажилд авдаг нь Нисэхийн салбарт бол том алдаа шүүНисэхийн мэрэгжил эзэмшсэн залуус гадуур байна хороон дарга хийж байсан хүнээс арай дээр байлгүй дээЯдаж дүрэм журмаа мэдэх хойно нисэхийн мэрэгжил их нарийн юм шиг байна билээ Энэ талаар салбрийн сайд Баттулга анхааралдаа авахгүй бол дураараа нам болон сонгуулийн ажилд зүтгэсэн нөхдүүд ажилтай болж мэрэгшсэн сайхан залуус гудамжнд лааз өшиглөх болж байнаЕрнь Батмөнх гэдэг хүний явсан газар балаг тойрохгүй байна

Avatar

Зочин 2010-06-08 202.131.246.131

80 тонны хүнд даацын машинууд түрээсэлж нүүрс зөөлгөнө Яаралтай 99851619

Avatar

zochind 2010-06-08 202.170.68.19

ajlaa hayasan ulsuud yamar tsalingaaraa tuluh bilee sain boddo

Avatar

зорчигч 2010-06-08 202.170.80.33

Ажил хаясан хүмүүсээс зардлаа нөхөн гаргуулж цалингаас нь суутгах хэрэгтэй наад хүмүүсийн цалин нь сая нэмэгдээд өчнөөн сая болсон гэсэн тэгэхээр сард 1000000 төгрөг суутгах юу ч биш улс орон ард түмнээ хохироосон даварсан юмнууд

Avatar

Сэтгүүлч Танаа 2010-06-08 202.170.67.214

Жиших юмаа мөн оловоо сэтгүүлчээ х** тавихтай зүйрлээд ч байхдаа яах бэ Харин ч дотор нь орж ажиллаж орчин нөхцөл байдлыг мэддэг сайн ойлгодог мэдэрдэг чадвартай туршлагажсан гэх мэт шалгуур талаас нь харж бичсэн бол арай өөр байх байсан болов уу

Avatar

zochin 2010-06-08 182.160.13.33

MIAT-iin darga nar ch bish Beijin dex teleelegch geed neg shar avgai baisan Aash gej adsaga Ajlaa medexgui baij xumuusiig zagnaad l bilettei xuniig suulgaxgui ch gex shig Tiim uilchilgeetei baixaar xen MIAT-iig songox ve Ter avgaig baigaa tsagt bi lav beijing ruu MIAT-aar nisexgui

Avatar

ard 2010-06-08 77.12.32.254

Miatiin tasalbariin une arai denduu undur jmaa heden mongoltsuudaa bainga shulah jm deer ni 20n kg atcaatai jbna busad airakompaniud 30nkg zubshuuruh jm adilhan baiz boldoggui jmuu hjmdiin bodood humuus air cina bolon aeroflotiig songoz baina shuu tegezd baigaad gadniihand zah zeelee aldah bii dee

Avatar

монголчууд 2010-06-08 202.131.234.76

Хүнтэй барьцах дуртай юм бол удам дагасан малчин гээд хүүхдээ малчин яагаад малчин болгож барьцахгүй байгаа юм

Avatar

Зочин 2010-06-08 202.180.218.13

ШВEИЦАРь улсад vйлдвэрлэсэн спиртэн Д буюу спиртэн суурьтай витамин Д3 зарна урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ урьдчилан сэргийлэх зорилгоор хvvхдэд 2-5 долоо хоногтойгоос нь эхлэн 1нас хvртэл н уулгаснаар рахит євчнєєр хэзээ ч євчлєхгvй єдєрт 4 дуслаар уух шингэнд нь юмуу хоолонд нь дусааж өгнө дангаар нь өгч болохгүй Д витамины дутагдалд орж рахит болсон бол 5 дуслаар єгнє витамин дараах тохиолдолд хэрэглэнэ – бага насны хvvхдийн ясны зєєлрєлт сийрэгжилтЖнь хєл майг болох хөлрөх шүд нь ургахгүй байх үс унах гм-ээс урьдчилан сэргийлэхэд – рахитын бvх хэлбэрийн євчнийг эмчлэхэд 1шилийг 3-4 cap ууна 20000тєгрєг yтac99975275 рахит өвчний тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авч болно wwwasuultnet

Avatar

Ìýäýæ àâ íîâøóóä 2010-06-08 202.179.20.159

ÌÈÀÒ äàðãà íàðûí àâãàé õ¿¿õä¿¿äèéã ¿íýã¿é 纺äºã ãýð á¿ëèéí äóíäàõ êîìïàíè õýâýýðýé áàéíà Ìóóñàéí ìàòààñ íàð þó õèéæ ÷àäàõ þì áýÁàòìºíõ ìàõ íàìûí áàòáîëä ìèíèé àð òàë

Avatar

YL MEDEH 2010-06-08 182.160.48.252

MANAI MONGOLIIN ULS TUT UNEHEER MUUHAI UMAA UM HIIJ BGAA HYNIIG INGEH HEREG BGAA UM AA ENE 3 ONGOSTIG GADAAD ZASVAR HIILGESEN AIMAAR IH TULBUR GARAH BSANIIG INGEJ BOLJ BGAA UM UU 2 BOINGIIG END ZASAAD GADNII ULSUUD SHALGAAD SAIN GESEN DYGNELT UGUUD 17 SAYA UGUUD BHAD MANAIH ODOO BOLIMOOR UMAA ZUUNII MEDEE DEEREE UGSUN ENTUR ZAHIRLIIN YG YNE BOL MANAI YAGAAD CHADALTAI ULSUUD INGEJ AJIL HIIHED SAAD BOLDOG UM BE 11 TIRMUR ZASAH ONGOCIIG 2 TIRBUMAAR MANAI MONGOLIIN INJERNERYYD TIIN SAIN ZASAJ BHAD MANAI ULS TURIIN UMNUUD MUNGU UGAAH GEJ BHAD NEGEN AAVIIN ZAMD SAAD BOLOOD BGAA UM BNA DAA TER BATERDENE SYGGAR 2 ODOO BOLVOL TAARNA MANAID BOIHGIIN KOMPONOOS ONGST SAIN ZASLAA GEJ MUNGU UGUUD BHAD YAGAAD IIM BOLJ BGAA UM BE BATTULGA SAIDAA TA YYNIIG DAHIN IRGEJ HARAACH SYGARIIN YRIAGAAR BOL 30 HYN ONGOST GARGADAG BOL GADNI ULSUUD BAS TEGJ AJILLAHGYI YASAN UM BE
TURIIN TOLGOID HER MEDLEGTEI HYNAJILLAJ BGAA TODORHOI UM BISHYY ARD TYMEN MINI EE YNEHER ZURAGTAAR IH MUNDAG UM YARIJ BAISAN SHYY

Avatar

Зочин 2010-06-08 182.160.54.54

He he chi nisegch bolj chadahguiee hu Tsagiin erted oor arga zamaa bodson ny deer Bi ene nisehed chiny nisegch boloh sanaatai olon jil ajillaad suuldee darga nariin huuhduud ariin haalgadsaar bgaad hogshirchihson hun Chamd neg zovlogoo helye Chi mongotei bol USA yavj nisegch bol Oor arga bhgui dee duu huu

Avatar

Зочин 2010-06-08 182.160.54.54

UNEN SHUU DEE NISEGCH GEHEER L YAHAARAA HUUHED NY DAVUU ERHEER NISEGCH BOLJ BAIDAG YUM NISEHIIN TSAGAAN HAALGANII TSAANA BDAG HUNII HUUHED ZAAVAL NISEHED AILLADAG BOLOOD BGA SHU DE BI TEGVEL HOTOD BDAG NISEGCH BOLOH HUSELTEI TSAGAAN HAALGANII CHANADAD TANIL TALGUI HUN TEGEHEER BI ODOO YAAH UU MOROODOOD BUTEHGUI YUM BAINA L DAA TEEEEE

Avatar

lol chi shuu 2010-06-08 202.131.227.35

yag unen negniigee muulah geheer yadag yum be uurdsuu ajilgui baidag humuus yum uu haahsaa yum be muruuruu ajilaa hiij bgaa hunii uram zorgiig bitgii ni moohoj bailda

Avatar

Ìîíãîë 2010-06-08 202.170.68.19

Áàéäàë íàìæààä õ¿ì¿¿ñ ººð ººðòºº ä¿ãíýëò õèéãýýä òàéâàí àæëàà õèéæ áàéíà×è õýð¿¿ë òýìöýëä ÿàñàí äóðòàé íºõºð âý Õ¿ì¿¿ñèéã õàãàëãàí áóòàðãàñàí èéì þì çàõèàëãààð áè÷èõýý áîëèî÷Ìîíãîëä íýã ÷ õ¿í ãýñýí àæèëòàé áàéâàë àÿòàé þó äàà

Avatar

lol 2010-06-08 202.170.68.19

Hetsuu ued nziin chanar tanigdana gegcheer negniigee muulahaas bish uushuuduggui ed nar muuhai humuus yumda

Avatar

Зочин 2010-06-08 202.170.68.19

bolidooo ali hediinee duusaad uilchluulegchided n tulburiin butsan olgoj uuchlal guij harin ch mgld ajilj bga tsoriin gants olon ulsiin standarttai compani shu Chi bid 2 l humuus tsugluulah gj hudlaa unen yum bichij baidag chi yadaj eh survaljaa avaad bicheech medeelel tutmag bj yun ch duraraa durgidag yum b de

Avatar

pee 2010-06-08 115.176.222.180

dahiad l tulburt niitlel zavaarsan yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж