“Summer fashion” шоунд тус сургуулийн хувцас дизайн, гутал дизайны ангийн төгсөх курсийн оюутнууд бүтээлээрээ оролцжээ. Энэ үдэш ирээдүйн загвар зохион бүтээгчдийн 280 гаруй бүтээлийг “Монгол модель” агентлагийн Б.Ариунцацралт тэргүүтэй загвар өмсөгчид болон Дизайнерын холбоо, “Монгол модель” агентлаг, “Эра модель” агентлаг, “Азийн модель” агентлаг, “GT модель агентлаг”, “Торго модель” агентлаг, “Ю модель агентлаг”, “Нора модель” агентлагийн загвар өмсөгчид үзэгчдэд толилуулсан юм.
“Summer fashion show”-нд Монголын загварын ертөнцийн “акулууд”-аас топ модель Г.Уранцэцэг, топ модель Э.Сэлэнгэ, “Miss Mongolia” наадмын тэргүүн байрын шагналт, мисс И.Төгсөө, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, “Мисс Монголиа” 2009 наадмын ялагч мисс Х.Бадамгэрэл, амаржаад удаагүй байгаа Азийн топ модель Г.Оюунгэрэл, дэлхийн загварын ертөнцөд Монголынхоо нэрийг гаргасан загвар өмсөгч Нора нар саатсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байсан юм. “Summer fashion show”-ны тайз заслыг Урлах эрдмийн “Classic studio”, оролцогчдын үс засалт, нүүр будалтыг “GT” загварын товчоо хийжээ.
Сонирхуулахад, “Урлах эрдэм” дээд сургууль нь 1993 онд байгуулагдсан дизайн үйлдвэрлэлийн анхны дээд сургууль юм. Ирэх намар 20 жилийнхээ ойг тэмдэглэхээр зэхээд байгаа тус сургуулийнхан өдгөө 10 салбартай болж өргөжжээ. Энэ жил тус сургуулийг хувцасны дизайн зохион бүтээх, гутал, арьс эдлэл, чимэглэх урлаг, архитектур, интерьер дизайн зэрэг 10 мэргэжлээр 103 оюутан төгсөж байгаа аж.
“Summer fashion show”-г хамтдаа тольдоё.