Хувьцаат компаниудад хандан мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Хувьцаат компаниудад хандан мэдэгдэл гаргалаа

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс хувьцааны компаниудад хандан мэдэгдэл гаргажээ. Компанийн тухай хуулийн 75.8-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авна” хэмээн тусгасан байна. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд албаныхан есөн сургалтын байгууллагатай гэрээ байгуулан сургалт явуулж, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж буй ажээ. Тиймээс хувьцаат компаниудын төлөөллийг журмын дагуу сургалтад хамрагдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бизнес эрхлэх ёс зүй, зарчим, хуулийн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатайг анхааруулан, ийнхүү мэдэгдэл гаргасан байна. Компанийн тухай хуулийн 75.8 дахь заалтыг хэрэгжүүлээгүй тохиолдолд тус компанийн ТУЗ-ийн гишүүний шийдвэр хүчингүй болох хүртэл эрсдэл үүсэхийг албаныхан анхааруулж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй холбогдох эсвэл www.frc.mn сайтаас авах боломжтой ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж