Онцгой байдлынханд галын машин гардуулна

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Онцгой байдлынханд галын машин гардуулна

Онцгой байдлын албаны есөн жилийн ойг тохиолдуулан Япон улсын хөрөнгө оруулалтаар нийслэлийн Гал унтраах шуурхай албанд 22 ширхэг гал унтраах шинэ автомашин гардуулахаар болжээ. Энэ ёслол маргааш 10.00 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд Онцгой байдлын албаны ойн баярын арга хэмжээ 13.00 цагт Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд эхлэх юм байна. 

Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нууцын гэх гурван байгууллагыг хамтатган Онцгой байдлын албыг байгуулж байжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж