Харин хэзээ ч олны өмнө ил гарч байгаагүй тэргүүн баяны гэргий Хулан хэмээх энэ хатагтайг тэр бүр мэддэггүй.
Санасаныг бодвол эгэл даруухан энэ хатагтайг буриад язгуур гаралтай бүсгүй гэдэг. Бага залуу насандаа амьдралын хатуу хөтүүг туулсан ч хатуу чанад ухаан, эцэг дээдсээсээ өвөлсөн мэдрэмж юугаараа бизнесийн талбарт эр нөхөртэйгээ эн зэрэгцэн ханцуй шамалж, ханийнхаа найдвартай түшиг тулгуур болж ирснийг хүрээнийхэн нь ярьцгаадаг.
Тэрээр ханийнхаа уул уурхайн бизнест хүч хавсрахаас гадна Гадаад хэргийн яамны урд олон улсын сүлжээ зочид буудлын салбарыг Монголд оруулж ирэхээр эртнээс хөөцөлдөж, өвөрмөц дизайнтай барилга байгууламж бариулж эхэлсэн нь түүний бие даан хариуцдаг хувийн бизнес гэх.
Юутай ч МАК-ын эзэн хаан Б.Нямтайширын гэргий Хулан саяхны нэг өдөр тоглолт үзэж яваад бидний дуранд өртлөө.