Нисэх буудлын Монголын талын гүйцэтгэгч тодорчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Нисэх буудлын Монголын талын гүйцэтгэгч тодорчээ

Хөшгийн хөндийн ОУНБ-ын Монголын талын гүйцэтгэгч тодорчээ

Хөшгийн хөндийд баригдах олон улсын шинэ нисэх онгоцны буудлын тендерт Японы “Мицубиши Чиёода” компанийн нэгдэл ялж, Солонгосын “Самсунг” корпорацитай хамтарч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Тэгвэл Монголын талын гүйцэтгэгчээр “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” шалгарчээ. Уг корпораци нь манай улсын барилгын салбарын тэргүүлэх компаниуд болох “Дельта констракшн”, “БҮТИ”, “ЕСС”, “Улаанбаатар барилга”, “Эрэлт импекс” гэсэн таван компанийн нэгдэл юм байна. Энэхүү төсөлд “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” нь нисэх онгоцны буудлын барилгын цутгамал төмөр бетон бүтээцийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх аж. Харин энэ жил Зорчигчдын терминалын суурь, зоорийн давхар, нэгдүгээр давхрын төмөр бетон бүтээцийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсан бөгөөд уг ажлыг 2013 оны наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 30 хүртэлх хугацаанд гүйцэтгэх гэнэ.

Б.САНСАР
Эх сурвалж: www.ipost.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж