
Тус аймагт Мал эмнэлэг, үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлэгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораториос ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллаж, хорогдлын шалтгаан нь төлийн булчин цайх өвчин болохыг оношилж, уг өвчнийг эмчлэх сэргийлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг түргэн хугацаанд авч хэрэгжүүлснээр ишигний хорогдол зогссон байна гэж Сүхбаатар аймгаас мэдээлэв.