
“Зуны хайр”-т урлагийнханаас гадна АСА цирк, “Монгол модель”, “Шилмэл загвар”, “Азийн модель” агентлаг, “Монголын дизайнеруудын холбоо”-ны загвар өмсөгчид болон “Free runners”, “Чопперс клуб”-ынхэн оролцох юм байна. “Summer Love”-ын тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд “Hi-Fi”, “Orange Records”-ийн бүх салбараар худалдаалж байгаа ажээ. Тасалбарыг 1950 тусгай дугаарт залгаж хүргүүлэх боломжтой. Тэд бяцхан үрсийн гэрэлт ирээдүйн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулахаар нэгдлээ. Харин та…
Г.ДАША