Н.Хүрэлбаатар. Н.Түмэндэмбэрэл нарыг хамт шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Н.Хүрэлбаатар. Н.Түмэндэмбэрэл нарыг хамт шалгаж байна

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал нарыг Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн  дөрөвдүгээр сард цагдан хорьсон юм. Тендерийн мөнгө хувьдаа  завшсан гэх эл хэрэгт холбогдуулан  ГССҮТ-ийн дүрс оношлогооны тасгийн эрхлэгч С.Батзориг, түүний эхнэр “Саммитмедикал сервис” компанийн захирал  Б.Түвшинжаргал нарыг  цагдан хориод байсан.Тэгвэл хэрэгт холбогдогчдоос  Н.Түмэндэмбэрэл, С.Батзориг нараас  бусдыг нь насанд хүрээгүй хүүхэдтэй, гадуур шалгах боломжтой  гэж үзээд батлан даалтад гаргажээ. Харин С.Батзоригийн хувьд өнгөрөгч баасан гаригаас эхлэн батлан даалтад гаргахыг шаардаж,  цагдан хорих төвд өлсгөлөн  зарлаад байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр Н.Түмэндэмбэрэл нарын хэрэгт эрүүл мэндийн сайд асан  Н.Хүрэлбаатарын  сейфтэй мөнгөний хэргийг нэгтгэн шалгаж эхэлсэн байна. Энэ хэрэгт холбогдсон Х.Энхбат нарын хүмүүсийг батлан даалтад гаргаж, Н.Хүрэлбаатарыг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж