Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

“Урбанек” ХХК-ийн захирал, эдийн засагч гэдгээр нь олон хүн таньдаг Б.Лхагважавын нууц авьяас саяхан илэрчээ.  Илрэх гэхээсээ илүү хөгжүүлсэн гэвэл зохих биз ээ. Одоогоос хоёр жилийн өмнөөс тэрбээр абстракт буюу хийсвэр зураг зурах болсон байна. Уран зураг,  сонгодог хөгжим гэдэг хүн төрөлхтний бүтээсэн гайхамшиг гэж үнэлдгээ онцолж байлаа. Тиймээс ч нэлээд хэдэн жилийн өмнөөс төгөлдөр хуурын  “Шопений конкурс” зохион байгуулж ирсэн гэнэ. Уран зураг бол хүний дотоод ертөнцийн илэрхийлэл гэдэг үүднээс Б.Лхагважав өөрийн гэсэн урлан байгуулж, хэд хэдэн хийсвэр зураг бүтээсэн байна. Хийсвэр зургийг хэн бүхэн ойлгодоггүй ч дан ахуй, байгаль зурдаг зураачтай болчихвол дэлхийн хөгжлөөс мянган алхам хоцорно хэмээн өгүүлж байлаа. Тэр бас “Манай зураачдын дийлэнх нь хийсвэр зураглалыг ойлгохыг ч хүсдэггүй” гэсэн хатуухан шүүмжлэлийг дайна лээ. 

М.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж