Тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болж байна

“Future mongolia-2013” бүх салбарын техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Буянт ухаа” спорт цогцолборт эхэллээ. Хоёр дахь жилдээ болж буй уг үзэсгэлэн яармаг зургадугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд гадаад, дотоодын 60 гаруй компани оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэж байна. Энэ үеэр 3000 метрквадратүзэсгэлэнгийнтанхимд шинэ техник технологи дэлгэн харуулах буюу барилгын материал, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбоо, банк санхүүгийн салбарт шаардлагатай эд анги танилцуулах ажээ.

Ойрын хугацаанд төлөвлөөд байгаа олон улсын нисэх онгоцны шинэ буудал, зам тээвэр болон төмөр замын шинэ сүлжээ, орон сууцны барилгын томоохон төслүүдэд нийлүүлэх бараа, үйлчилгээг үзэсгэлэнгийн үеэр судлах, ажил хэргийн холбоо тогтоох боломжтой талаар зохион байгуулагчид нь онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж