Үнээ нэмж буй барилгын компаниудад арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Үнээ нэмж буй барилгын компаниудад арга хэмжээ авна

Үндэслэлгүйгээр үнээ нэмж буй барилгын компаниудад арга хэмжээ авна

Засгийн газраас барилгын салбарыг дэмжих,  улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд найман  хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Тэгвэл энэ үйл ажиллагаатай  холбогдуулан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж байгаа  гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт маш ихээр ирэх болсон байна.

 Тиймээс тус газраас  орон сууцны үнээ үндэслэлгүйгээр нэмж буй барилгын компаниудын талаарх мэдээллийг тус газарт мэдээлэхийг уриалсан байна. Мөн  үнээ үндэслэлгүйгээр нэмсэн нь хяналт шалгалтын дагуу тогтоогдвол цаашид Засгийн газраас хэрэгжүүлэх аливаа хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэгт хамруулахгүй байх мөн барилгын тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх арга хэмжээ авах ажээ.

Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг дэмжин эх оронч сэтгэлээр хандахыг барилгын үйл ажиллаггаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд уриалжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж