Тэнгис Монголд 3D-гээр тэсрэлт хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Тэнгис Монголд 3D-гээр тэсрэлт хийлээ

Ирээдүйд хүмүүс дэлгэцийн бүтээлийг яг л тухайн орчинд нь очиж, бүхий л үйл явдалд нь өөрөө оролцож байгаа мэтээр үздэг болжээ. Энэ бол “Ирээдүйн кино үзвэр” буюу 3D технологи юм. Ирээдүйд бүх кино үзвэр 3D технологид шилжих бөгөөд өнөөдөр зөвхөн эхлэл нь тавигдаж байгаа аж. Стереоскоп зурагнаас үүдэлтэй энэ технологи нь дүрсийг хоёр алслалтаар авдаг аж. Энгийнээр хэлбэл баруун ба зүүн талын нүдэнд тусах хоёр салангид дүрсийг тусгай проектр болон тусгай нүдний шилний тусламжтайгаар нэгтгэн харуулдаг онцлогтой гэнэ.
Монголдоо кино ертөнцийн шинэ үүдийг нээсэн Тэнгис кино театр дэлхий дахиныг шуугиулж эхлээд байгаа 3D технологийг ашиглаж бүтээсэн “Төмөр хүн” киног үзэгчиддээ хүргэж эхэлсэн бол өнөөдөр Шрек киноны шинэ ангийн албан ёсны нээлтийг хийж байна.
3D технологиор гарсан анхны кино бол хүүхдүүд төдийгүй томчуудын хамгийн их үзэх дуртай Шрек мууртай кино бөгөөд тус киноны 4 дүгээр анги энэхүү шинэ технологиор бүтээгдсэнийг Тэнгис кино театр хүүхдийн баяраар багачуудад болон тэдний гэр бүлийнхэнд зориулан гаргаж байна. Тэнгис кино театр дэлхийд эхний гуравт ордог Германы Kinoton фирмийн дижитал синема т кино үзвэрийн төхөөрөмжийг монголдоо авчиран суурилуулсан байна. Монгол улс чөлөөт ардчилсан нийгэм рүү шилжих шилжилтийн үед хамгийн их өртөж, үйл ажиллагаа нь доголдсон салбар бол соёлын салбар байсан билээ.  Тэр дундаа кино урлагт энэ байдал тун ихээр нөлөөлж хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс та бидний сайн мэдэх кино театрууд шилээ даран үүдээ хааж, мөхлийн ирмэгт ирээд байсныг мартаагүй байх учиртай. Яг энэ хүнд үед Монголын кино үзвэр, кино урлагт нэгэн шинэ өнгө төрхийг бий болгосон газар бол  Тэнгис кино театр.
Одоогоос зургаан жилийн өмнө Солонгосын хөрөнгө оруулалттайгаар “Улаанбаатар синема” төсөл хэрэгжиж эхлэхээр болсон бөгөөд энэ нь Солонгосоос Монголын соёлын салбарт оруулсан хамгийн үнэтэй бөгөөд бодит хувь нэмэр болсон гэж кино урлагийн судлаач, уран бүтээтээлчид дүгнэдэг. Орчин үеийн, дэлхийн хэмжээний кино театрын стандартын жишгээр шинээр үүдээ нээсэн Тэнгис кино театр ашиглалтанд орсноор дэлхийн болон Холливудын алдартай кинонууд цаг хугацаа алдалгүйгээр өнгө, дүрс, дуу, техникийн маш өндөр түвшинг мэдрүүлсэн нь тухайн үедээ шуугиан тарьж чадсан билээ. Өөрөөр хэлбэл Монголын кино үзвэрт цоо шинэ тэсрэлт хийсэн Тэнгис кино театр кино үзвэрийн стандарт болон олон чиглэлээр анхдагч болж чадсан гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх нь лавтай.
Тэнгис кино театр нь Монголд анх удаа үзэгчиддээ зориулан  олон улсын оюуны өмчийн эрхийн дагуу киногоо худалдан авч хүргэх болсон нь томоохон дэвшил бөгөөд олон улсын кино найруулагчид уран бүтээлчид, элчин сайдын яамдууд Монгол улстай соёл урлаг, кино ертөнцөөр холбогдохдоо таатай хандах болсон билээ. Дэлхийн хэмжээний кино наадмуудыг өөрийн орондоо зохион байгуулах болсон Тэнгис кино театр энэ жил томоохон хэмжээний хоёр кино наадмыг зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь Францын кино өдрүүд байсан өнгөрсөн 03-р сарын 25-аас 30 ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Кино наадмын хүрээнд Францийн нэрт жүжигчин Софи Марсу, Христофер Ломберт нар манай улсад ирсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Тус кино театр нь удахгүй “Өрнө Дорно” кино наадмыг Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж