Ихэнх орнуудад нь визгүй зорчиход тийм олон тооны паспорт хэрэгтэй гэж жүжигчин тайлбарлав. Тэрээр Орос, Франц, Бельги, АНУ-д ажиллаж амьдардаг гэнэ. “Би дэлхийн иргэн. Чөлөөт хүн. Франц, орос жүжигчин” хэмээн өөрийгөө илэрхийлжээ.
Зургадугаар сарын 17-нд Францын шүүхэд согтуугаар машин жолоодсон хэргээр дуудагдсан тэрээр алкоголийг хэтрүүлэх гээд байдаг гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Ерөнхийдөө тэр өөрийгөө санаачлагатай, тогтсон зарчмыг эвдэх талдаа байдаг гэж дүгнэв. Түүний энэ дуулиантай дүр нь Оросын ерөнхийлөгч Путинд таалагддаг байхыг тэр үгүйсгэсэнгүй. Путин түүнд орос паспортыг гардуулсан байна. Одоо тэрээр Оросын Ницце хотноо амьдарч байгаа аж.
Жүжигчин эх орноо орхино гэж 2012 онд мэдэгдэж байсан ба энэ нь чинээлэг францчуудаас 75 хувийн ашгийн татвар авна гэснээс тэр нутгаа орхин гарах гэсэн байна. Эхлээд Депардье Бельгид гарч байснаа дараа нь Путины саналыг хүлээн авч Оросын иргэн болсон байна.