Жуулчны баазынханд сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Жуулчны баазынханд сургалт явуулна

Аялал жуулчлалын улирал иржээ. Хот орчмын ногоон бүсэд болон хотоос холгүй орших жуулчны бааз, амралтын газрын үйлчилгээ, өнгө төрх улсын нэрийн хуудас болох нь бий. Тиймээс нийслэлийн аялал жуулчлалын газраас “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээний технологи, стандарт” сэдэвт сургалтыг энэ сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Сургалтад  дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд мөн оролцох ажээ. Аялал жуулчлал, зочлох үйлчилгээг мэргэжлийн төвшинд хүргэх, улсын болоод нийслэлийн нэрийг сайнаар гаргахад дээрх салбарынхан илүү үүрэг хүлээдэг учраас тэднийг дэмжих үүднээс энэхүү сургалтыг явуулна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж