
Уилльям Шекспирийн “Ромео Жульетта” мюзиклийг дахин тоглох болсонтой холбогдуулан тус мюзиклийн уран бүтээлчид өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьж буй “Ромео Жульетта” мюзиклийг ирэх долдугаар сарын 14, 15-нд 19.00 цагаас "UB Palace"-ын концертын их танхимд тоглохоор болжээ.
Ази тивд анх удаагаа тоглогдсон “Ромео Жульетта” мюзиклын Ромьеогийн дүрд “А-Cappella” хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, Өрлөг эхэд дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглох бол нийт 350 гаруй уран бүтээлч 50 гаруй дуу дуулж,оролцож байгаа юм.
“Ромео Жулетта” мюзиклийг өмнө нь 100 ам.доллараар ганцхан удаа тоглосон бол энэ удаа 50 ам.доллараар тасалбараа борлуулах ажээ.
