
Гэхдээ нэг зүйл сонирхол татаж байгаа нь намын жагсаалтаар их хуралд ирсэн эрхмүүд. Тэр хүмүүс ингэхэд хаана “тайлан” тавьдаг бол. Тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо хүрч очдог бол жагсаалтынхан харин хэнд “тайлан”-гаа тавих вэ?
МАН-аас гэхэд Сү.Батболд гишүүнээр ахлуулсан есөн гишүүн, АН-аас гэхэд Н.Алтанхуяг сайдаар ахлуулсан 10 гишүүн тус тус намын жагсаалтаар буюу намын “нэр нүүрээр” их хуралд заларсан. Үүн дээр МАХН-МҮАН-ы эвсэл болон ИЗНН-ынхан нэмэгдэхээр 76 гишүүний 27 нь намын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болжээ. Эдгээр жагсаалтын гишүүд тусгайлсан “сонгогчидгүй” учраас тойргийн нөхдөө дагах эсвэл УИХ-ын даргын хамт баталсан хуулиа сурталчилж байгаа бололтой.
Түр завсарлагааны үеэр тойргийн гишүүд тойрогтоо ажиллаж байна гэхнээс биш намын жагсаалтынхан нийтээрээ хуулиа сурталчилж байна гэсэн мэдээ лав сонсогдоогүй. Энэ хүмүүс тэгэхээр ирэх дөрвөн жилжингээ эзэнгүй юм шиг зугаалах болж байна уу.