Д.Содном сайдад хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Д.Содном сайдад хүндэтгэл үзүүлнэ

Монгол Улсын гавьяат эдийн засагч , Сангийн яамны 16 дахь сайд , Сайд нарын зөвлөлийн дарга асан Думаагийн Содном гуай энэ жил наян насыг зооглож буй ажээ. Түүний 80 насны  ойг  тохиолдуулан Сангийн яамнаас хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Хүндэтгэл үзүүлэх ёслол ирэх баасан гаригт болох ажээ. Д.Содном гуай 1933 онд Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн бөгөөд 1950 оноос улс эх орондоо хөлс хүчээ зориулж иржээ. Тэрбээр Сангийн яамны хэлтсийн дарга, сайдаар ажиллаж байхдаа улсын мөнгөн тэмдэгтийг гадаад валюттай харьцуулсан бодит ханшийг тогтоох, гадаад тооцоог боловсронгуй болгох, улсын төсөв, татвар, даатгалын системийг шинэчлэн өөрчлөхөд хүч хөдөлмөрөө зориулж ирснийг салбарын яам үнэлдэг ажээ. Тэрбээр 2003 оноос “Монголын алт” ХХК-ийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаа гэнэ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж