Ямайкийн тамирчин олимпийн 200 метрийн зайн гүйлтийн хоёр удаагийн аварга, Олимпийн буухиа төрлийн аварга Вероника Кэмпбелл-Браун сэргээш хэрэглэсэн хэрэгт сэжиглэгдэв. Ямайкийн хөнгөн атлетикийн холбооны мэдээлснээр, 2013 оны тавдугаар сард авсан шинжилгээгээр Кэмпбелл-Браунаас Дэлхийн сэргээшийн агентлагаас хориглосон диуретика гэдэг бодис илэрчээ. Мөрдөн байцаалт дуустал Кэмпбелл-Браун сайн дураараа бүх тэмцээнд оролцохоос татгалзсан байна. Тэрээр сэргээш хэрэглэснээ үгүйсгэж байгаа бөгөөд “Өөрийн нэрийг цэвэрлэхийн тулд бүхнийг хийнэ" гэсэн байна.
Кэмпбелл-Брауны ойр дотны хүмүүсийн мэдээлснээр бол хөлнийхөө бэртлийг эмчилж байсан тосонд нь хориотой бодис байсан гэнэ. Ямайкийн хамгийн алдартай тамирчин Кэмпбелл-Браун өдгөө 31 настай бөгөөд 2004 оны Афины олимпийн наадмын 200 метр болон 4х100 буухиа төрөлд алт медаль хүртжээ. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимийн 200 метрт дахин алтан медаль авсан байна. Мөн Дэлхийн аваргын 200 метрийн төрөлд түрүүлж байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР