Болгарт Засгийн газрын эсрэг жагсаал өрнөв

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Болгарт Засгийн газрын эсрэг жагсаал өрнөв

Болгарын нийслэл Софи хотноо өчигдөр олон нийтийг хамарсан Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан дөрөв дэх өдрөө үргэлжилжээ. Болгарын албаныхны мэдээлснээр эсэргүүцлийн жагсаалд дөрвөн сая гаруй хүн оролцон шинээр бүрэлдсэн Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн байна. Эсэргүүцлийн жагсаалын улмаас Софи хотын замын хөдөлгөөн бүрэн зогсоод байгаа аж. Түүнчлэн жагсагчид болон хэт үндсэрхэг үзлийн “Атака” намын идэвхитнүүдийн хооронд мөргөлдөөн гарснаас найман хүн хөнгөн гэмтэж бэртжээ. Мөргөлдөөний үеэр “Атака” намын зүгээс удирдлагын байрны гаднах хамгаалалтаа чангатгах арга хэмжээ авсан байна. Мөн Болгарын цагдаа нарын зүгээс мөргөлдөөнийг зогсоохын тулд сөргөлдөгч талуудын дунд хамгаалалтын бүс үүсгэх арга хэмжээ авчээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж