Сонгуулийн ерөнхий хороо, Монголын хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв хамтран мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй иргэд санал өгөх боломжтой болж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, СЕХ-оос санал өгөх боломжтой иргэдэд зориулан товгор үсэгтэй саналын хуудас хэвлэжээ. Өмнө нь хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөх боломж төдийлөн байдаггүй байсан бөгөөд ойр дотны хүнээр дамжуулан саналаа өгдөг байсан юм. Саналын хуудсыг тусгайлан хэвлэснээр хараагүй иргэд хэний ч тусламжгүйгээр сонгуульдаа идэвхитэй оролцож иргэн хүнийхээ үүргийг биелүүлэх боломжтой болж байгаа гэдгийг СЕХ-ныхон онцолсон юм.
Ш.ЧИМЭГ