Нийслэлийн сонгуулийн хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Нийслэлийн сонгуулийн хороо хуралдлаа

Нийслэлийн сонгуулийн хороо хуралдаж, Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Ардчилсан намын сонгуулийн штабаас ирүүлсэн гомдол болон цаг үеийн асуудлыг хэлэлцжээ.

Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, хорооны нарийн бичиг, долоон гишүүнийг шинээр томилжээ. Мөн нийслэлийн АН-ын сонгуулийн шбатаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй бусад намууд сонгуулийн сурталчилгаа явуулахдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн зарим хууль тогтоомжийг зөрчиж байгаа талаар нийт 12 гомдол санал ирүүлжээ. Тухалбал, МАН-аас нэр дэвшигчийн сонгуулийн шбат сонгуулийн сурталчилгаа явуулах явцдаа төрийн далбаа ашигласан, МАХН-аас нэр дэвшигч намынахаа тугийг хуулинд зааснаас өөр газар байршуулсан зэрэг зөрчлийн талаар мэдээлжээ. Нийслэлийн сонгуулийн хорооны хуралдаанаар, Ерөнхилөгчийн сонгуулийн тухай хуулийн 67.2-т заасныг үндэслэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67.2-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол буруутай этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг аж. Мөн Нийслэлийн сонгуулийн хорооноос албадан саатуулагдсан иргэдийг бүртгэж, саналыг дүүрэг, хороодын сонгуулийн хороо зөөврийн хайрцагаар авах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын эхлүүлээд байгаа аж.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж