Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Одоогийн хүүхдүүд миний багынхаас
тэс ондоогоор ярих нь хөөрхөн. Дүүгийн пацаан "лооль угааж идлээ, ээж
лооль хаана байна" гэхийг сонсоод монгол хэлнээс "помидор"
гарсныг мэдэж баярлав. Нэгэн өдөр "бороо орох гэж байна, шүхэр хаана байна
" гээд ороод ирэхэд нь "зонтик" гэдэг эгч энүүхэндээ жаахан
ичив… Хэл яриа нь үнэн хөөрхөн болжээ гэж баярлавч үе үе "Oh my
God", "really " мэтийн юм хэлж эмээ өвөөгөө гайшралд оруулчихна.
Гарсны хажуугаар ордог нь энэ дэлхийн гэж далийгаад ч яахав, ер нь бол хэл
ярианы жам юмуу даа

Хүн болгон хэлж бичиж хэрэглэснээр монгол хэлний үгсийн санд "бат бэх байр
суурьтай" байсан боловч арван жилийн дотор асар хурдтай ард олны
хэрэглэглээнээс гарсан үгс (миний болон вимо түмний саналаар):

  колбаса (галвса) – хиам
  район – дүүрэг
  температур – хэм
  телевизор – зурагт
  стол (остоол) – ширээ
  помидор – лооль
  зонтик – шүхэр
  мороженое (маруужин) –
зайрмаг
  соус – сүмс
  сосиски – зайдас
  тень – халаагч
  тумбочка (түмбүүшк) –
шүүгээ, шургуулга
  зажигалка (жажигалк) –
асаагуур
  лимонад (лимнаад) – ундаа
  лимон – нимбэг
  яавлаг – алим
  сервант, стенка (стээнк) –
хананы тавилга
 

Хэлсээр байгаа ч бичихээ больсон үгс:

  торт – бялуу
  платье (палааж) – даашинз
  диван – буйдан
  
Өөр юу билээ ?

Бас зарим үг орос байснаа шууд англи үгээр солигдсон: сок – жүүс, пока – бай.
Монгол хэлэнд орсон гадаад үгний "favorite"-ийг шалгаруулбал
"раажав", "ражаатар" хоёрыг нэрлэнэ. Жинхэнэ монгол
дуудлагатай гоё үгнүүд 🙂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж