“Future Mongolia 2013” “технологи”- ийн үзэсгэлэн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

“Future Mongolia 2013” “технологи”- ийн үзэсгэлэн эхэллээ

Олон улсын
үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн “
Future Mongolia” өнөөдөр өглөө 10:30 цагт Буянт Ухаа
спорт цогцолборт нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг,
ХБНГУ-ын Элчин сайд Петер Шаллер, үзэсгэлэнг зохион байгуулагч
VF Messen
компанийн төлөөлөл болон бусад
албаны хүмүүс оролцсон юм. Хоёр дахь удаагаа Монголд зохион байгуулагдаж байгаа
энэхүү үзэсгэлэнгийн гол онцлог нь зөвхөн уул уурхай бус илүү тогтвортой хөгжил
рүү чиглэсэн технологиудын танилцуулга болж байна.

Энэ жилийн хувьд
Монголын уул уурхайн салбарын хувьд хүндхэн цаг үе тохиож, тэр хэрээр эдийн
засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт буурч буйг олон улсын хэвлэлүүд онцолж
буй. Гэсэн хэдий ч
Future Mongolia-д дэлхийн шилдэг компаниуд, тэр дундаа Германы дэвшилтэт технологи
үйлдвэрлэгч нар оролцож байна. Өөрөөр хэлбэл дэвшилтэт технологи үйлдвэрлэгч
нар Монголын хөгжлийн ирээдүйг тогтвортой, өөдрөгөөр харж байна. Үзэсгэлэнд уул
уурхай, геологи, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, банк
санхүү, байгаль орчин гэх мэт олон чиглэлийн компаниуд оролцож байна.

Future Mongolia үзэсгэлэн
ирэх бямба гаригийг дуустал нийт дөрвөн өдөр олон нийтэд нээлттэй байх бөгөөд
сонирхсон хүн бүрт автобус үнэгүй үйлчилж байна.

Өнөөдөр 14:00
цагт энэхүү үзэсгэлэнгийн дэргэдэх бэсрэг танхимд Монгол-Германы уул уурхайн
салбар хариуцсан ажлын хэсгийн хурал болох гэж байна.

Харин маргааш
эрчим хүч, ногоон хотын хөгжил, хөрсний технологийн сэдвээр илтгэл тавих юм
байна. Үргэлжлүүлэн баасан гаригт боловсрол, эрүүл мэнд болон ус цэвэршүүлэх
технологийн талаар компаниуд өөрсдийн дэвшилтэт технологийг танилцуулах ажээ.

Энэ удаагийн
үзэсгэлэнд 40 гаруй компани тоног төхөөрөмжөө танилцуулан үзэсгэлэнгийн талбайд
үзүүлэнгээ дэлгэн зассан байна. Үүнээс гадна
Future Mongolia үзэсгэлэнгийн хэвлэлийн түнш Mongolian
Mining Journal сэтгүүл мөн уг
үзэсгэлэнд оролцож байна.  

 

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж